Стивен Кингийн богино өгүүллэгүүдийн цуглуулга "Night shift"
Зохиолч Стивен Кингийн богино өгүүллэгүүдийн цуглуулгаас бүрдэх уг ном 1978 онд анх хэвлэгдэн гарчээ. Энэхүү номонд багтсан олон өгүүллэгээс сэдэвлэж кино хийсэн байдаг. Зохиолч Стивен Кинг нь өөрийн ном, зохиолоороо нэг бус vеийг байлдан дагуулсан нэгэн. Тvvний зохиолуудаас кино дэлгэцнээ амилан, дэлхийн шилдэг хэмээх тодотголтой бvтээл болсон нь олон. Дэлхийн уран зохиолын ертeнцeд тvvнийг “Аймшгийн зохиолын хаан” хэмээдэг. Стивен Эдвин Кинг 1947 оны есдvгээр сарын 21-ний eдeр Мен мужийн Портлэнд хотод Дональд болон Нелли Рут Пиллсбери нарын хоѐр дахь хvv болон мэндэлжээ. Стивений мэндэлсэн явдал эцэг, эхийнх нь хувьд гэнэтийн зvйл байлаа. Учир нь Рут өөрийгөө vргvй, хvvхэд тeрvvлж чадахгvй гэдэгтээ итгэн том хvvгээ eргeж авсан аж. Амьдралын боломж тааруу байсан гэр бvлд хоѐр дахь хvvхэд тeрснeeр байдал улам хvнд болов. Эцэг Кинг бага хvvгээ хоѐр настай байхад нь тамхи худалдаж авахаар яваад эргэж ирээгvй юм. Өөрөөр хэлбэл хvнд амьдралаас залхсан тэрбээр эхнэр, хvvхдvvдээ хаяад явжээ. Амьдралыг vргэлж өөдрөгөөр харж чаддаг Рут хоѐр хvv, eч тeчнeeн eртэй ганцаар vлдсэндээ гутралгvй, харин ч хvvхдvvдийнхээ ирээдvйн боловсролын тeлee бvхий л хvчээ дайчлан ажиллах болсон байна. Тиймээс ах, дvv хоѐр эхийнхээ хvмvvжлээр eссeн юм. Тэр нэгэн eдeр Стивен авга эгчийндээ зочилж байхдаа хvvхдийн сониуч зангаар байшингийн дээвэр рvv гарсан нь тvvний ирээдvйн амьдралыг бvхэлд нь өөрчилжээ. Учир нь тэр тэнд зохиолч болох хvсэл, мeрeeдлee буюу номтой хайрцгийг олсон юм. Тvvнийг дeнгeж таван нас хvрмэгц эх нь бичиг vсэг заасан тул тэрхvv хайрцагтай номуудыг хэдхэн хоногийн дотор л амтархан уншиж дуусгажээ. Тэдгээр номын ихэнх нь уран зeгнeлт, аймшгийн зохиолууд байв. Ийнхvv тэрбээр долоон настайдаа анхны зохиолоо бичсэн аж. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа ах Девидийн хамт өөрсдөө сонин хийхээр шийдсэн нь таван центийн vнээр зарагдах “Дэйвс Раг” байлаа. Тэд сониндоо өөрсдийн хотод болж буй vйл явдал, спорт, урлагийн мэдээлэл, хошигнол, цаг агаарын мэдээ болон Стивений өөрийн зохиосон eгvvллэгvvдийг нийтэлдэг байжээ. Ах, дvv хоѐр бага цалинтай эхдээ туслахын тулд орой нь сургуульд явж, eдeр нь сонингийн ажлаа хийдэг байв. Стивен сонингоос олсон мeнгeнийнхee тодорхой хувийг цуглуулж, тэрхvv мeнгeeрee 18 ширхэг богино eгvvллэгээс бvрдсэн “Хvмvvс, орон зай ба новш” хэмээх өөрийн анхны номыг хэвлvvлэн гаргажээ. Үүнээс нэг жилийн дараа тус номын хоѐр дахь боть болох “Оддыг бvслэгчид” номоо гаргасан юм. Харин тvvнийг олны танил болгосон зохиол нь 1965 онд хэвлэгдэн гарсан “Би булш ухдаг хeвгvvн байсан” хэмээх ном юм. Тэрбээр энэ зохиолдоо ядуу, тарчиг амьдралтай дунд сургуулийн хeвгvvд тухайн vед амь зуухын тулд хэрхэн ажиллаж байсан тухай vнэн бодит амьдралыг eгvvлжээ. Ингээд 1966 онд дунд сургуулиа тeгсeхдee өөрийн хотдоо олны танилаас гадна багагvй туршлагатай сэтгvvлч болсон байв. Менийн их сургуулийн оюутан болсон Стивен хоѐрдугаар курст орсон жилээ оюутны “Кампус Мена” сониныг үүсгэн байгуулжээ. Тэрбээр 1970 онд их сургуулиа англи хэлний багшийн бакалавр зэрэгтэй тeгссeн юм. Оюутан vедээ өөрийн эхнэр Табита Спрюстай танилцсан бeгeeд тэд сургуулиа тeгссeн жилээ гэр бvл болцгоожээ. Сургуулиа дeнгeж тeгссeн Стивенд ажил олдохгvй, зeвхeн эхнэрийнхээ багахан цалингаар амьдралаа залгуулж байлаа. Нэг удаа тэрбээр хуучин номын сангаа онгичиж байгаад Роберт Браунингийн “Харанхуй цайзад ирсэн бяцхан хvvхэд Роланд” найраглалыг олж уншсанаар “Харанхуй цайз” гэсэн зохиолоо бичих санаа тeрсeн аж. Харамсалтай нь хeрeнгe, мeнгe байхгvйн улмаас тэрхvv зохиолоо дуусгалгvй орхисон байна. Харин үүний оронд Кэрриетте Уайт хэмээх бvсгvйн тухай eгvvллэг бичих болов. Гэтэл хэдхэн хуудас бичээд муу зохиол болж байна хэмээн дуусгалгvй орхижээ. Эхнэр нь хаясан тэрхvv зохиолыг уншаад харин ч сонирхолтой болж байна хэмээн ятгасны эцэст vргэлжлvvлэн бичсэн аж. 1973 онд энэхvv “Керри” зохиол нь бичигдэн дуусч, “Doubleday” хэвлэлийн газар vзvvлэхэд шууд л 2500 ам.доллараар худалдан авчээ. Уншигчдын гарт очсноор уг зохиол маш алдаршиж, хагас жилийн дотор борлуулалт нь 400 мянган ам. долларын ашиг олсон юм. Зохиогчийн эрхийн дагуу Стивен ашгийн тал хувийг авчээ. Ихээхэн мeнгe авсны зэрэгцээ тэрбээр нэр алдартай зохиолч болон хувирсан юм. Уншигчид тvvнээс дараа дараагийн шинэ, сонирхолтой зохиолуудыг хvлээж байлаа. Энэ тухайгаа ч тэд захидалдаа байнга бичиж ирvvлэх болов. Ийнхvv Стивен хэдхэн тeгрeгийн цалинтай, цаг наргvй ажлаа орхин, хvvхэд насных нь мeрeeдeл болсон зохиолч болохоор эргэлт буцалтгvй шийджээ. Себаго нуурын эрэг дээрх байшинд зун амарч байхдаа бичсэн “Хоѐр дахь аялал” eгvvллэг нь тvvнийг аймшгийн тeрлeeр бичдэг зохиолчдын нэг болгосон юм. Тэрбээр уг зохиолоо дуусгаад “Doubleday” хэвлэлийн газартай гэрээгээ цуцалж, “NAL”-тай хамтарч ажиллахаар болсон байна. Олон жил хамтарч ажилласан газартайгаа ийнхvv гэрээгээ цуцлах болсон учир нь зохиогчийн эрхийн дагуу авах ѐстой орлогынх нь хувийг багасгасан явдал байв. Шинэ хэвлэлийн газар тvvний номуудын хавтсанд ихээхэн өөрчлөлт хийж, сонирхолтойгоор хэвлэх болсон нь уншигчдыг улам ч татах болжээ. Энэ vеэс хойш Стивен Кинг дэлхийн уран зохиолын ертeнцeд томоохон байр суурь эзэлсэн 150 гаруй бvтээл туурвиж, зарим нь кино дэлгэцийн шилдэг бvтээл болон амилсан билээ. Тэдгээрийн дунд vзэгчдийн сайн мэдэх “Армагедон”, “Шоушенкийн шоронгоос оргосон нь”, “Зvvдэндээ явагчид” “Зvvд худалдагч” “Гэрийн тэжээвэр амьтдын оршуулгын газар” зэрэг кинонууд багтана. Тэрбээр мeн Ричард Бахман хэмээх нууц нэрээр зохиолоо туурвиж байжээ. Тvvний бvтээлvvдийг хэвлэх гэж дэлхийн томоохон хэвлэлийн газрууд eрсeлдeх болов. Америкийн нэр хvндтэй “Форбес” сэтгvvлийн 1998 онд гаргасан дэлхийн хамгийн баян хvмvvсийн жагсаалтад тэрбээр жилд 40 саяын орлоготойгоор 31 дvгээр байрт орж байжээ. 1999 онд хотын зах дахь гэрийнхээ ойролцоо зам гарч яваад машинд мeргvvлэн маш хvнд бэртэлт авсан юм. Ихэнх яс нь хугарч, хагас жил гаруй хэвтэрт байсан нь тvvнийг уран бvтээлээсээ холдоход хvргэсэн байна. Ингээд 2002 оны есдvгээр сард Стивен Кинг хэвлэлийн хурал хийлгэж eeрийн хамгийн сvvлийн бvтээл “Харанхуй цайз” туужаа танилцуулан, утга зохиолын ертeнцeeс холдох болсноо мэдэгдсэн юм. Стивен Кингийн амьдралын зарим сонирхолтой баримтуудаас: w Тvvний цорын ганц охин Наоми ижил хvйстэн бeгeeд сургуулийн багш эмэгтэй Тандекатай 2000 онд гэрлэжээ. w ”Гvйж буй хvн” 304 хуудастай зохиолоо ердee ес хоногийн дотор бичсэн байна. w Аймшгийн зохиолуудаараа алдартай тэрбээр өөрөө “Жуулчинд зориулсан хавх” /1979 он/ хэмээх аймшгийн киног vзэх дуртай ч айдаг гэнэ. w ”Гэрийн тэжээвэр амьтдын оршуулгын газар” нь анх удаа дэлгэцнээ гарсан зохиол нь аж. w Тэрбээр хэзээ ч гар утас хэрэглэдэггvй. Энэ тухайгаа “Гар утас” зохиолдоо тодорхой бичсэн байдаг
<script data-ad-client="ca-pub-5623795619660049" async src="https://pagead2.googlesyndication.com/pagead/js/adsbygoogle.js"></script>
Comments