Шилтэй хүний зовлон
Надад нэг санаа байнаа
. Сонгуулиас тэс хөндлөн. Одоо энэ нүдний шил. Ялангуяа харааны шилтэй мань мэт цаг агаар, аль эсвэл маскнаас болоод шилээ зүүх хэцүү, байх хэцүү болдог. Өвөл болохоор цантчихна, маск зүүхээр цантчихна. Зун бороо ороод нүд таглаад шилэнд ус тогтоно. Шилээ авчихаар хүн харахгүй шон мөргөчих гээд...
Энэ борона, корона хоёрт үнэндээ л дээрэлхүүлж байнаа.
Хаха тэгээд нүдний шилэн дээр бичил зайгаар ажилладаг шил арчигч угсарч болдог болов уу. Машины шил арчигч шиг. Цантангууд нь паар үлээж арилгаад л бас дэвшилтэд биз дээ. Ийм юм зохиочихвол би лав худалдаж авна. Гагцхүү хамар даах хэмжээнд хөнгөн авсаархан хийцтэй, тийм ээ.
Ер нь янз бүрийн юм сэтгээд нээлт хийгээд байвал болно доо, Монголчууд маань. Нээлт хийчихмээр энэ мэт юмнууд үлдээ байлгүй дээ. Сонин содон нээлтүүд л дэлхийг хөдөлгөх юм байна шүү дээ.
Б.АМАРТҮВШИН
Comments