Эрсдэлтэй аж төрөөд лл
Монголчууд эрт үеэс мөнх тэнгэртэй харьцаж, түүний эрхшээл хийгээп ивээл дор амьдарч байсан тухай домог баримт сэлт олонтаа.
Мөнх хаанаас Франц руу илгээсэн бичиг, тамганд хүртэл “Хэрхэхийг бид биш тэнгэр шийддэг...” тухай өгүүлбэр бий. Орчин үед тэр тусмаа өнөөдөр тэнгэрээс шийтгэл амссан тохиолдол гарсаар байна. Тэнгэр маань тэнгэрийн удамт монголчуудыг шагнахаа бараг болио юу даа. Тэнгэр нь хаясан салбар бол мал аж ахуй гээд хэлчихэд буруудахгүй. Энэ хавар гэхэд л Архангай аймагт 460 иргэн ор сураггүй алга болсон. Ихэнхи нь малчин байлаа.
Цаг агаарын болон Онцгой байдлын зүгээс дан хар мэдээ ирж байх боллоо. Тэр аймагт цасан болон шороон шуурга боллоо. Шуурганаар бэлчиж явсан мал уруудлаа. Уруудсан малын араас хоньчин явлаа. Шуурга намдлаа. Хонин сүрэг бүрэн бүтэн байв. Чоно ч идээгүй. Хоньчин нь хонио олоогүйгээр барахгүй өөрөө төөрөөд уруудчихжээ. Малчныг амьд үхсэн ямар ч хамаагүй олохоор аймаг сум даяар хөдөлцгөөнө. Улс даяар зарлаж сураглацгаана. Хот хөдөөгүй санаа зовон чих тавина.
Манай малчид мөн ч тамын амьдралаар мөнх тэнгэрийн дор осгож байна даа. Өдийд Оросын тосгоны үхэрчин, хятад тахиачин нар дулаан ханзандаа ямар жаргалтай сууж байгаа бол.
Санаагаар болдогсон бол мал малчин хоёр ногоо ургатал ичдэг болоосой. Мал идээ унаа тэрэгний зарлага ч яамай. Хайран хүний амь нас. Монгол хүн амьд явах эрхтэй. Тэгэхээр эрсдэлтэй байдлаар аж төрөхийг хориглох тухай хууьтай болбол яасын. Урагшгүй төрийн уруудсан малчны хэрхэхийг хаврын яхир тэнгэр шийдмой.
Б.АМАРТҮВШИН
Comments