Яагаад байна уу даа

Дэмий юм бодогдохыг алийг тэр гэхэв. Манай дарга олны өмнө үг хэлдэг. Заримдаа зурагтаар, лайваар, сониноор үг хэлж байгаа харагддаг. Намч зарчимч, улс төрч, маш хариуцлагатай үгнүүдийг урсгаж, гараа гозогнуулж, царайгаа чухал төрхөд оруулна. Танхимын тэртээгээс амин чухал ажил ярьж байхад энд мань түүний талаарх нүцгэн үнэнийг олж хайна.
Дотроо ургуулан бодно. Дарга одоо гэртээ харих байлгүй. Гэрийнхээ хаалгаар дотогшоо орж таараа. Тэгээд тэрээр “Эхнэр та миний хоол идэх асуудлыг хэрхэн шийдвэрлэв. Хаалт нээгээд Батын гэрийн даалгаврын явц ямар түвшинд явна, хаалт хаагаад. Сурлага бол амжилтын үндэс гэдгийг эхнэр Цэцгээ та энэ этгээдийн эхийн хувьд хатуу анхаарах ёстой шүү. Энэ Батын оюуны хөгжлийг харахаар арай ч дээ ч гэж бодох юм. Энэ нохой чинь хаашаа явж байгаа юм. Батын нохой юу. Яасан ийсэн нь хамаагүй энэ нохойг манай гэрээс шууд явуул” гэхчилэн ярьдаг болов уу?
Мэдээж тэгэхгүй байх л даа хаха. Галзуу солио тусаагүй бол социализмын үед ч монгол хүн монголоороо байсаар ирсэн. Гэхдээ амандаа орсон болгоноо бурахаа байг гэхэд бидэнтэй төстэй ярьж болноо доо. Тэгж үнэнээсээ ярих гэхээ хуурамч төрх харагдах гээд ийн нуудаг юм бол уу. Одооны хэдэн удирдагчид олны өмнө гарахаараа үнэн хошин шог юм аа. Загнаж, бааварлаж цэрэг хувцас өмсөн энд тэндэхийн бүтээн байгуулалттай танилцаж, үүрэг даалгавар өндөг мода дэлгэрсэн.
Үүнийг харсан олон нийт цэрэгжсэн, поп улс төрчдийн буруутай бодлогын уршгаар эдийн засгийн дампууралд хүрсэн Венесуэл зэрэг улс орнуудын түүхийг дурдаж, цэрэг хувцас өмсөн, цэрэг ёсолгоо хийж, бүхнийг командлах сонирхолтой улс төрчид улс орноо ангал руу түлхдэг хэмээн шүүмжилсээр ирсэн.
Одоо цагдаа нар нь бүр даам гараад цэрэгжсэн дарангуйлал руу бүр шилжээд байна уу яагаад байна. Цэргийн дарангуйлал нь Зэвсэгт хүчний дарга нь төрийг тэргүүн хийгээд армийн дэмжлэгтэйгээр дарангуйлахыг хэлээд байгаа юм. Нурах гэж бөөн юм болох л тогтолцоо.

Б.АМАРТҮВШИН

Comments