Ардчилсан Монгол бидний зүүдэнд үлдэх үү


Ирэх сонгууль шударга ардчилсан сонгууль болоосой. Далан жилийн турш бидний дуйрайн дагаж байсан хойд хөрш маань 1989 оны гуравдугаар сарын 26-нд анхны чөлөөт сонгуулиа хийж, Ерөнхийлөгчөөр нь Борис Ельцин сонгогдож байж. Үүнээс хойш оросууд ийм сонгуулийн нүүрийг хэдэнтэй үзэв. Харин анхных шигээ шударга болсоор ирсэн гэдэгт нь хүмүүс тэр бүр итгэдэггүй. Залгамжлагчаа зарлаж, тэр нь ёс мэт олонхийн санал авах болсон нь чин шударга гэхэд итгэхэд бэрх болгосон юм. Өдгөө бүр нэг хүний ноёрхол бүрэн утгаараа тогтосныг харуулж байна. Монголчууд ч ардчилсан сонгуулиар Ерөнхийлөгчөө сонгох болсоор удлаа. Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүн Монгол дахь ардчилсан шударга сонгууль хийж хэвших мөрөөдлийг биелүүлж чадаагүй гэхэд хэлсдэхгүй. Мөн өнгөрч одсон долдугаар сарын нэгний үйл явдал байна. Хар толбо үлдээсэн. Тэр утгаараа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгууль шударга болох нь өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан түүхэн ач холбогдолтой болооод байгаа. Шударга сонгууль болж чадахгүй бол ардчилсан Монгол бидний зүүдэнд л үлдэх биз ээ.

Б.АМАРТҮВШИН

Comments