Гаруудыг хөлбөмбөгөөр хүмүүжүүлчихвэл
Өөрөө л од болох гээд туг булааж гүйгээд байдаг улс төрч, сэтгүүлч, инфлунсер, яруу найрагч, бөх, наймаачин, бизнесмен энэ тэрийг хөлбөмбөгөөр хүмүүжүүлэх юмсан. Хүмүүсийн эго бүр дийлдэхээ болилоо. Энэ хөлбөлмбөг монгол хүнд маш хэрэг болох спорт санагддаг. Биднээс бусад газарт арваннэгэн(22-25 бүтэн баг болдог) хүн аминчхан болж чадаад байхад манайд авгай нөхөр хоёр хоёулхнаа атлаа толхилцоод....арай хэтэрхий шүү.
Хөлбөмбөгийг тоглоход ч амар. Ямар нэгэн хэрэгсэл хэрэг болохгүй. Тоглохыг хүсвэл тав алхаад хоёр чулуугаар хаалга хийчихнэ. Цамцаа бөөрөнхийлж баглаад бөмбөгөө хийлээ, гүйцээ. Мөсөн дээр, элсэн дээр, тэр бүү хэл ширэнгэнд хүртэл сүлжиж гүйгээд тоглочихдог. Тоглохос гадна ач холбогдол нь үнэлж баршгүй. Хүмүүсийг, байгууллагыг, хотыг, улс орныг, тивийг хооронд нь эвлэрүүлж, ахан дүүс болгодог цорын ганц эвлэрэл бол хөлбөмбөг юм. Эвтэй бол хүчтэй гэж мянга хэлээд монголчууд эвгүй болохгүй. Харин хөлбөмбөг тоглуулаад байвал манайхны ганц нэгний даам гарах гэдэг синдром илааршина байгаа. Сагсны Леброн Жэймс гэхэд хэдэн бараа бологчтойгоо талбайд гарахад нэг хэсэг үзнэ. Харин Месси дунд зэргийн одуудтай ногоон талбайд юу ч болохгүй дэг.
Comments