Психопат шинэ төрөл

 


Хөл хориог сунгалаа. Санал болгох кино ши юу байна.

Миний зүгээс Өмнөд Солонгосын TVn телевизийн бүтээл 20 ангит Mouse киног санал болгоё. Гэмт хэрэг нууцлаг төрлийн тус цуврал жинхэнэ тархиар чинь сегадаад 1080 градус эргүүлээд хаяна. Анги болгон нь киноны утга санааг өөр2 тийш нь эргүүлнэ, цаашаа ингэхийн байна эдр гээд таамаглах ямар ч боломжгүй. Битгий хуцаа л гэнэ. Мөн сцене бүр нь алуурчны тухай сэжүүр цухуйлгадаг. Тиймээс киноны баатруудтай цуг мөрдлөг явуулж байгаа мэт л мэдрэмжийг өгнө. Гэхдээ өдий хүртэл алуурчин яг тэр гэсэн баттай нотолгоо гарч ирээгүй л байгаа.
Кино бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсэн. 2017 онд Өмнөд Солонгосын Инчён хотод бага сургуулийн найман настай охин алуурчны(хамгийн аймар нь гэмт хэрэгтэн 17 настай охин байсан) гарт амь насаа алдсан дуулиант хэрэг гарч байж. Хэрэгтэн өөрийн үйлдсэн хэрэгтээ огт гэмшээгүйгээр барахгүй шүүх хуралдааны үеэр “Цаг агаар ийм сайхан байхад интоорын мод цэцэглэхийг харж чадахгүй байгаа нь харамсалтай” гэж жишимчгүй ярьсан байна. Уг алуурчин психопат байсан. Тиймээс психопат алуурчны ген удамшдаг уу гэх шинжлэх ухааны асуултыг кинонд хөндөж тавьжээ. Ийм геньтэй төрсөн хүн бусдыг хайрлаж энэрэх чадваргүй, зөвхөн өөрийгөө л хайрладаг. Түүнчлэн оюуны чадамж маш өндөртэй байх нь элбэг. Суут хүмүүсийн геньтэй дэндүү төстэй учир ялгахад бэрх. Өөрийн мэдэлгүй биеэ барьж чадахгүй болж, янз бүрийн хэрэг үйлдэж орхидог. Психопатууд гэмт хэрэг хийхдээ урьдчилан төлөвлөсөн, хамгийн бага эрсдэл дагуулах замыг маш төлөвлөгөөтэй, ухаалгаар сонгодог. Дэлхий дээр 75 сая ийм геньтэй хүн байдаг гэнэ дээ. Монголд тэгэхээр дор хаяж 30 мянган психопат байгаа байх нь.
Эргэн тойронд чинь психопат байгаа юм биш бээззз ииийй
😜
Психопатын шинж: Психопат хүмүүст бусад хүмүүс өөрийг нь юу гэж бодох хамаагүй байдаг. Тийм ч болохоор дотогшоогоо, зожигдуу байдаг. Өөрийн тусын тулд санаатайгаар бусдыг шархлуулах бол юу ч биш. Хуулийг үл ойшоодог. Ямагт дүрмээс гажууд зүйл хийдэг. Бусдад үргэлж худал хэлдэг. Хуурч мэхлэх нь бусдаас хавьгүй олон. Гэнэтийн үйл хөдлөл, шийдвэр их гаргадаг. Өөрийн ч мэдэлгүй ямар нэгэн үйлдэл, шийдвэр гаргачихдаг. Уур уцаартай. Нэг л мэдэхэд тэсрэх шиг болж, хүмүүстэй ихээхэн үл ойлголцон, муудалцдаг. Бусдын аюулгүй, амар амгалан байдал ямар ч хамаагүй. "Хариуцлага" бол тэдний хамгийн дургүй зүйл. Өрөвдөх, гэмших зэрэг мэдрэмж байхгүй.
Эдит: Үхлийн тэмдэглэл аниметай дүйцхүйц гэмт хэрэг, нууцлаг төрлийн бараг ганц кино байх шүү
😎

Б.АМАРТҮВШИН

Comments

Anonymous said…
Sonirholtoi yum