Жижигхэн зүйл

Би.. Би яг цэцэглэх гэж байгаад бахардсан багваахай цэцэг шиг. Өлсгөлөн ходоодондоо талх гулсуулахыг мөрөөддөг өнчин хүү шиг. Хүссэндээ хүрэх гэж байгаад лангууны ахад гараа хуга цохиулж, шархадсан нийгмийн илүүдэл шиг
.
Би.. Би гүн харанхуй нүхэнд сохорсон бяцхан гөлөг шиг. Нар хараад улангасан дайрах араатан шиг. Тийм л буруу ишилсэн сүх шиг.
Энэ оршихуй чих халууцам яхир хүйтэнд цэцэглэсэн цэцэг мэт. Бүрэн болох гэж байгаад хагарсан шаазан шиг, цэцэглэх гэж байгаад хийссэн багваахай цэцэг шиг. Хадат хайрханы орой руу авирч гараад вансэмбэрүү цэцгийг тастсан гэнэн хүү шиг. Шалбарсан өвдгөндөө шүлсээ нялчихаад тэнгэр рүү харах тэр нэгэн хүүгийн хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл шиг. Бүрэн бус жижигхэн зүйл.

Comments